Reclame

Цомхоон зөвөлгөө

Хүн болгон мэдэж байгаа байх л даа. Гэхдээ яг одоо дэлхий дамнасан эвгүй өвчинтэй энэ үед бидний хувьд яг хэрхэн биеээ авч явах талаар дарааллан бичэв.

 

• Ам хамартаа аль болохоор гараа хүргэхгүй байх,

• Гараа савандаж тогтмол угаах эсүүл спирт агуулсан гар угаах уусмалаар цэвэрлэх.

• Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх,

• Орчноо байнга агааржуулалтыг нь сайжруулж, залхуураад байлгүй байнгын цэвэрлэгээ хийх • Биеийн дархлаагаа сайжруулах, /сайн хооллох, унтаж амрах, дулаан хувцаслах, биеэ чийрэгжүүлэх буюу гимнаастик хийх/

Аан мөн

Ам хамар хоолойд утлага хийх:

Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд энэ арга маш үр дүнтэй.

Утлагыг хоёр хувийн содын уусмалаар хийнэ. Аяга усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утах юм байна.

Цэгэн массаж хийх:

Сэрэмжлүүлэг №3

Энэ нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулах бас энгийн арга юм. Аан нэг зүйл анхааруулая гараа угаахаа мартваа.

Тэгэхээр:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Үүнийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийгээрэй.

Хоёр хувийн содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг зайлах.

Хоёр хувийн содын уусмал бэлтгэх:

Буцалгаж хөргөсөн 100 гр усанд 2 гр сод хийж сайтар хутгана. 

Бэлэн болсон уусмалаа таглаатай саванд хийж өдөрт 5 - 6 удаа зайлна. Уусмалаа сэрүүн газар хадгална.  (2 гр сод – амны жижиг халбаганы тал)

Зиа амжилт хүсье! Хайрт ахан дүү нар минь!

 

Сэтгэгдэлүүд:

1. asker (зочин) | 2009-11-07 13:15:47
ganxuu tsegen massagaa uuruu ireed neg hiigeed uguhgui yum uu tegvel buur goy servis boloh yum bishuu ????

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.