Reclame

TV ЧАТ бидний амьдралд

TV ЧАТ  -тай холбоотой нэгэн хэргийг цагдаагийнхан илрүүлсэн нь 41 настай Ч-гийн аминд хүрсэн хэрэг байжээ. 80 настай ээж нь архи уудаг хүүгээ номхруулах санаатай танилдаа мөнгө өгөн зодоод өгөөч гэж гуйжээ. Гэтэл цаадах нь ТВ чаатаар “40 орчим насны эрэгтэй хүн зодуулж мөнгө өгнө” гэсэн зар явуулж. Зарын дагуу барилгын коллежийн хэдэн оюутан зарын дагуу ажилаа гүйцэтгэхдээ хэтрүүлсэний улмаас 41 настай эр зүй бусаар хорвоог орхисон байна.

                Бас нэг асуудал байгаа. Энэ нэвтрүүлэг нь садар самууны жинхэнэ талбар болж таарч байна. Та нар уншсан байх.Мөнгөтэй өнөө орой шоудах залуус байна. Сонирхсон охид call me“Дажгүй 3 охин байна мөнгөтэй залуус залга” гэх мэт зар зөндөө явдаг. Бидний дотор нь орох шахдаг мэдээллийн хэрэгслээр дамжан гэмт хэрэг үйлдэгдэж байна. Энэ нь хүний наймааны гэмт хэрэгийн явагдах таатай нөхцөл нь болж.

http://stat.gogo.mn/news/2009/2/21/hunii_naimaa2-middle.jpg

"Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас тус нэвтрүүлэгийн талаар судалгаа хийжээ. Энэ судалгааны үр дүнд телевизийн чаат нэвтрүүлэгээр хүний наймаа явагддаг гэсэн дүн гарчээ. Нэг телевизийн чаатд 1600 орчим мессеж ирдэг. Тэдний 89% нь садар самууныг сурталчилсан мэдээлэл, зар байдаг гэсэн тооцоо гарсан байна. Чаатд нэг мессеж 300 төгрөгийн үнэтэй. Тэгвэл өдөрт 1600 орчим мессеж хүлээн авдаг телевизүүдэд чаат нэвтрүүлэг нь 480000 төгрөгийн орлого олдог байна. Цагдаа нар чаатуудад хяналт байгаа хэдий ч садар самууны зар мессежүүд явагдсаар л байна. Өдөрт хагас сая орчим төгрөгийн орлого сул шахуу орлого олдог нэвтрүүлэгээ телевизүүд бас тэр ч бүр хаахыг хүсэхгүй байх л даа. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зүйг бодвол муу муухайг дэлгэрүүлсэн энэ нэвтрүүлэгээ нэн даруй хаачмаар байна.

                      Өсвөр насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд муугаар нөлөөлж гэмт хэрэгтнүүдийн дам хамтрагч болсон ТВ чаатууд аль хэдийнээ үхэл дуудсан. ТВ чаат нэвтрүүлэгийг ХААЯ, ЗОГСООЁ, ХОРИГЛОЦГООЁ!!!!!!!!!!!!

 

Сэтгэгдэлүүд:

1. molor | 2009-10-26 22:53:30
санал нэг бна, боломж олдвол энэ заваан үйлдлийг зогсоох л хэрэгтэй. нэг судалгаа эрчимтэй хийж байгаа, удахгүй нэг юм сэднээ
2. Ганхүү | 2009-10-26 23:01:24
амжилт эгчээ
3. molor | 2009-10-26 23:06:56
ок, хэхэ
4. Хожуул | 2009-10-26 23:14:51
Мессежүүдээ шүүгээд садар самууныг сурталчилсан, бусдыг доромжилсон хэсгийг нь гаргалгүйгээр холбогдох байгууллагад уг дугааруудыг хүлээлгэж өг чадахгүй бол ТВ-ЧАТ гэсэн программаа хаа, бүр болохгүй бол уг сувгийг хэсэг хугацаанд хаана гээд хуулийн салбарын толгой нь зарлигдчих хэрэгтэй байгаам даа минийхээр.
5. Ганхүү | 2009-10-27 00:17:32
Дорвитой л зүйл хийх хэрэгтэй дээ
6. NUMEM_E2n2E | 2009-10-27 00:23:38
Гадаад оронд ялангуяа Орос агаа нар бол манайхтай адилхан садар самуун суртачилсан маягтай МСЖ гаргаад байдаг юм байна лээ. Гэхдээ хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөө нь гэдгийг үлгэр бидэнд нүүрлээд байна. Хөгжих биш доройтох шат руугаа бага багаар чимээгүйхэн дөхөөд байх шиг. ТВ Чат гэдэг ёс суртахуун болоод нийгмийн аюулгүй байдалд маш хүндээр заналхийлэх энэ зүйлийг аль болох эртхэн таслан зогсоовол зүгээр юм болов уу. Манай хууль хяналтын байгууллага ч ажилаа доривтойхон шиг хийж төрийн томчууд ард түмний аюжлгүй байдлаар бизнес хийхээ болих хэрэгтэй юмдаа уг нь.
7. seku (зочин) | 2009-11-05 23:44:48
zuv zuv ter hend heregtei yum duug bol udur bur l sonsdogshd ...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.