
Бидний өдөр тутмын хоол хүнсэнд гол үүрэг гүйцэтгэх үхрийн мах нь ямар арга зам шат дарааллаар бидэнд ирдэг бол? Бүгдээрээ сонирхцогооё!

Барууны мал нядлах аж ахуйн ажилчид үхэр сүргээ мал нядлах газар зөөхөөс өмнө тэдний эврийг нь хураан авч цахилгаан хүч ашиглан нядалдаг. Тэд хөдөө нутгаас маханд хэрэглэх үхэр сүргүүдийг сонгон авч явах ба энэ үед үхэр ямар ч хатуу нөхцөлд олон хоногоор ундаалахгүй явж чаддаг. Гэвч тээвэрлэлтийн үед зарим үхэр хөлдөх тохиолдол байдаг. Энэ нь мал нядалгаанд амар тусдаг юм байна.

ю
Шинэ Зеландынхан жил бүр зуун гучин сая мал нядалдгийг та нар мэдэх үү? Мал амьтдын ихэнх нь үйлдвэрлэлийн фермд үржүүлэгдэж байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь хамгийн бага зардлаар олох ашгийг дээд хэмжээнд хүргэхэд чиглэж байдаг. Үүний үр дагавар болж мал амьтад амьдралынхаа хором бүрийг ухамсар, бие махбодын асар их шаналал дор өнгөрөөж байна.

Тэд нар салхивч цонхгүй, бохир заваан, шорон мэт газар хоригдож, үр төлөө хэзээ ч өсгөхгүй, хөрсөн дээр хөлөө тавин хөрвөөх ч үгүй. Тэр бүү хэл машинд ачигдаж, нядлуулах цагаа болтол нуруун дээрээс ээх наран, уушиг дүүрэн амьсгалах цэнгэг агаар гэдгийг мэдрэхгүй.

НҮБ-ын нэгэн тайланд тодорхойлохдоо "машин биш харин үхэр байгаль орчинд заналхийлж буй хамгийн том аюул юм" гэжээ. Дэлхий дээр асар хурдацтай өсгөн үржүүлж байгаа үхэр сүрэг нь цаг агаар, ой, зэрлэг амьтдад хамгийн ихээр заналхийлж буйг энд баримтаар харуулжээ. Фермийн аж ахуйн мал амьтад нь АНУ-ын бүх хүн амын гаргаж буй ялгадаснаас 130 дахин их хэмжээний ялгадас гаргадаг байна. Ингэснээр ус агаарыг бохирдуулж, өнгөн хөрсний бүтцийг алдагдуулдаг. Түүнчлэн тэдгээр амьтдын биеийн болон ялгадасны хий нь 1/3 -ээс илүү метан ялгаруулдаг. Метан нь нүүрс хүчлийн хийг бодвол 20 дахин илүү хурдтайгаар дэлхийг дулааруулдаг аж.

Ерэн сая гаруй мал Шинэ Зеландад ийм нөхцөл дор зовж, дийлэнх нь хоолойгоо огтлуулах үед амьд үлдчихээд, голоо тасартал аажмаар цус алдан тарчилж үхэж байна.

Зохиолч, яруу найрагч Роберт Луис Стивенсон "Бидний л нэгэн адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл, эд эрхтэнтэй амьтдын цогцсыг бид идэж байна" гэж хэлжээ. Тэгтэл фермийн мал амьтад нь бидний анд нөхөр хэмээн энхрийлэн хайрладаг нохой муурнаас ухаанаар доргүй, өвчин зовлон мэдрэх талаар ер дутуугүй билээ.

Зохиолч, яруу найрагч Роберт Луис Стивенсон "Бидний л нэгэн адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл, эд эрхтэнтэй амьтдын цогцсыг бид идэж байна" гэж хэлжээ. Тэгтэл фермийн мал амьтад нь бидний анд нөхөр хэмээн энхрийлэн хайрладаг нохой муурнаас ухаанаар доргүй, өвчин зовлон мэдрэх талаар ер дутуугүй билээ.


Саалийн үнээний сүүг нь илүү ахиухан гаргахын тулд олон дахин хээлтүүлдэг. Саалийн үнээг өдөрт хэд хэдэн удаа машинаар саадаг ба генд нь өөрчлөлт оруулах, хүчтэй даавар ашиглах,эрчимтэй саах замаар ердийнхөөс арав дахин их сүү хүчээр гаргуулж байна.Энэ нь дэлэнгийн асар зовуурьтай үрэвсэл үүсгэдэг бөгөөд саалийн үнээдийн 50% нь үүнд нэрвэгддэг.

Үнээнүүд хэрхэн зургаан тохой өндөр хашаан дээгүүр харайн, нядалгааны газраас зугтаан, тугал уруугаа очихын тулд долоон бээр(11 км) газрыг туулдаг, эрх чөлөөтэй болохын тулд гол гатлан сэлдэг тухай хэвлэлээр байн байн мэдээлдэг нь дээрхийг гэрчилж байгаа биш үү?



Сэтгэгдэлүүд:
gexdee xorvo delxii buxleeree tsagaan xooltonguudaar duureegui tsagt ene buxen urgeljilseer l bx bnooo...
ер нь та нар малыг эрхлүүлж байгаад амиа хоролхоор нь махыг нь зардаг гэж бодоод байгаа юм уу
amitan ygd hool bh gj??? hdn honog hdn tsagiin umnu ch boltugai zuv shiidver gargaach. bi vegetarian.
edniig haraach iaj zovjiin iaj amia tasluuljiina
ed ch gsn uhuurdum byatshan tugaltaga erhelj toglon tedniigee huhuulj saihan bhg husj bgaa
uruvduh setgel ta nart bgaa gej itgejiin...
Сэтгэгдэл үлдээх: