
Ойрд миний хичээл толгойн үснээс их болж байнаа. Бие даалт, бие даалт, Бие даалт... Яасан ч олон бие даалт. Хийхгүй бол амьдрал сөнөлөө гэсэн үг. Бие даалтаа хийхгүй бол багш нарын аймшигт царай үзэгдээд
-хойтон жил дахин уулзая гэх зэвүүн үгнүүд чихэнд сонсогдоод. Би гэдэг хүн бие даалтуудаар л амьсаглаж байна даа. Тэгэхээр ийм байнаа! Надад өдрийн цаг багадаад байна, Дээх нь үед нэг сэтгүүлээс шөнө унтдаггүй хүний талаар олж уншсан. Тэр хүний амьдрал маш сонин. Тэр амьдралынхаа туршид унтдаггүй гэнэ. Тэгсэн хэрнээ бие нь ядарч сульдаггүй гэнэ. Хамгийн гайхмаар зүйл нь тэр хэлэхдээ
-Миний мөрөөдөл бол бүтэн шөнө унтаж үзэх гэж гэнэ.
Ийм зүйл гэж байж болох уу даа? Нөхдөө! Одоогоор надад шөнийн цагууд их хэрэгтэй байна. Гэтэл хоёр гурван шөнө нойргүй хичээллэнэ гэвэл яахав болох л юм. Гэвч олон шөнө дарааллан бие даалтуудаа хийж гүйцэтгэнэ гэвэл би удахгүй үхэх байхаа. Яаж шөнө нь даалгавараа хийгээд өдөр нь зүв зүгээр хичээллээд амьдраад явдаг болох уу? Энэ оюутан ахуйд? Намайг цагаа зохицуулдаггүй гэж битгий бодоорой. Угаасаа өдөр бүр өглөөнөөс оройн зургаан цаг хүртэл сургууль дээр мөнхөрдөг. Дараа нь гэртээ харихдаа автобусаар гэрийн зүг дөчөөд минут сажлана. Оройн хоолоо идэж энэ тэр гэсээр байгаад шөнө орой болно. Тэгээд унтахаар хэвтэнэ. Маргааш нь даалгавараа хийсэнгүй гээд багш нараасаа хасах оноонуудаа авна. Амьдрал нээрээ хатуу байна шүү. Яая даа байз хэ хэ! Гэхдээ би ямар тэд нарын төлөө сурч байгаа биш! Шөнийн цагыг л ашигладаг болчмоор байна. Бурхан яахлаараа 24 хөн цаг заяадаг байнаа! Туршлагаа хуваалцаарай НӨХДӨӨ!



Сэтгэгдэлүүд:
Оюутан байхдаа хийх ажлаа урдаа овоолж байгаад л баахан кофе уунгаа жаал буу халж байгаад л тэгээд нак авдаг байж билээ. Зүүдэндээ бие даалтаа хийгээд маргааш нь зүүдний дүнгээ авна.
gehdee suuldee shono untahgui bhaar odor ni ch neeh noir hurehee bolichihdog l ym blee shd..
bi ch hicheelee hmeerl bn.. daanch sn nztai bolchihson chn salj chaddaggui ee yah vee...
namuun-д чамд ч гэсэн баярлалаа.
Цогтмэргэн-д Хүүе яагаад болкүү гэж
blogtoihun - д Усанд орох ч сайхан шүү дуу дуулаад хашгираад л хахаха янзтай шүү
jerry_gg - д Шөнөжин пс тогловол нойр хүрэхгүй байнаа хаха зарчмийн хувьд тоглох сурах хоерт ямарч ялгаа байдаггүй тээ
serenashka -д гайхалтай
Галдан - д Кофе ч дэмий л дээ. Хааяаа л зүгээр
flower_13 -д Тэхх
BMR -д дуралцан хахахах
neco_kittygirL - хэн танай арван жилийхнийг lazy гэсийм айн хэхэ
bolor7erdene - д ХУДЛАА ЯРИАД Л ккк
Uranaa - д санаа зоволтгүй ээ
gerel - д Яг л манай эгч надад юм хэлж байгаа юм шиг санагдлаа
залхуу гэдэг найзтай болцон хэхэ
Сэтгэгдэл үлдээх: