Reclame
Блогийн нүүр » Хүүхдүүд ба Интернэт
2009-03-02 23:59:26

Сүүлийн үед миний анзаарснаар блог сайтууд маш их олширч түүний хэрээр бид өөр хоорондоо мэдээллийг асар түргэнээр солилцох болсон. Энэ нь маш авууштай хэрэг. Жишээ нь Тj өөрийн сонирхсон спортын чиглэлээр дагнан үүнд тал бүрийн мэдээллүүд тавьж олон зуун залууст бие бялдаржуулах урлагийн талаар олон талын мэдээлэл хүргэсэн. Тиймээс олон аавын хөвгүүд санаачлага гарган бие бялдараа хөгжүүлж байхыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол бидний амжилт. Гэвч уулын модод урттай богинотой билээ. Энэхүү нийтлэлд үг хэлэх эрх чөлөөг би хаах гээгүй. Чухам садар самуун хүчирхийллийг сурталчилсан блог сайтууд сүүлийн үед ихээр гарах болсон. Түүний хэрээр хэдэн зуун хүүхдүүд ухамсар оюун санаагаа эвдэлж байгааг хэн ч худлаа гэхгүй. Хүүхдүүдийнхээ төлөө олон аав ээж нар санаа зовох болсон. Тэд
-Миний хүүхдүүд биднийг байхгүй үед элдвийн сайтуудаар орж сэтгэл санаа ухамсараа эвдэхий!
гэж айсаар ирсэн. Энэхүү асуудлыг бага ч атугай шийдвэрлэхийн тулд миний бие олон өдөр бодож, эдгээр сайтуудаар орохгүй болгох хамгийн амархан авсаархан программууд хайж туршиж үзсээр эцэст нь санасандаа хүрлээ. Одоо цөмөөрөө программаа татаж аваад бэлтгэсэн хичээлийн дагуу хийгээрэй.
Монголын ирээдүй цэвэр тунгалаг байг! Бидний дүү нар хиргүй тунгалаг ухаан нь саруул үйл нь цагаан хүмүүс байг!




Жич: Нэгэнт бид цэгцлэх ажлыг эхлүүлсэн учир зоригтойгоор тэмцэх хэрэгтэй! Бие биендээ амжилт хүсье!



Сэтгэгдэлүүд:
Батаа энийг хүүхдийнхээ хүмүүжилд анхаарсан хүмүүс авч суулгахад маш тохиромжтой. Хэнч байсан гэртээ /өрөөндөө/ нэттэй байж гадуур явж порно үзэхгүй л байх... БАс интернэт кафед орчихоод порно үзээд суугаад байх нь юу л бол.
Энэ эцэг эхчүүдэд зориулсан маш зөв шийдэл байна. Хааяа хүүхдүүдээ эзгүйд пассаа хийгээд үзчихээд л... хаха...
Neeg hudlaa duremdeed bdgiin
Bi ter Moonist zaluuchuudiig medne sh dee ungun deeree baahan ariun yos juram gechiheed lalaruud tsaanaa palantsag gedeg gedeg l bhgui yu Ganxvv chi Porno ertontsod yalagdana uu l gehees bas chi porno od boloh bh ha ha ha zailaa
Сэтгэгдэл үлдээх: