Reclame

Та өөрөө мэргэч

Энэ аргад нухацтай хандвал гайхмаар үнэн, тодорхой хариуг танд өгнө. Энэ аргыг далдын хүчийг мэдрэгч нэгэн
авъяаслаг хүн бүтээсэн бөгөөд олон жилийн туршилтын үр дүн, одон орны нарийн тооцоон дээр үндэслэжээ.
Нүдээ аниад, харандаагаар том тойргийн хаана нь ч хамаагүй заагаад, заасан газар тань аль орд болохыг тодорхойл. Дараа нь дахин нүдээ аниад заасан ордныхоо аль нэг тоог заа. Үүний дараа доорх тайлбараас аль ордны хэд дэх дугаарын тайлбарыг уншихаа тодорхойлоорой. Та өөрөө мэргэч.

Хонь

1. Та эрүүл саруул байж хайр дурлалд азтай байна.
2. Ажилдаа анхааралтай ханд. Өөрийгөө таны найз хэмээгч хэн нэгэн таныг хорлох бодолтой байна.
3. Та хэт дурласан байгаа тул дурлалт хүн тань хэн байх нь танд хамаагүй болжээ.
4. Хувь заяандаа итгэж, амжилтыг зоригтой зорь.
5. Хүндэтгэлийг нь хүлээж, тусламж авахыг хүсч байгаа бол найз нөхөртөө илүү найрсаг ханд
6. Таны өмнө урт бөгөөд хүнд зам байна. Энэ зам таныг үнэнч дурлалдаа хүрэхэд тусална.
7. Бусдын хайр хүндэтгэлийг хүсч байгаа бол өөрийн зан байдалдаа анхаар.
8. Таны амьдралд өөрчлөлт гарна.
9. Та зүрх сэтгэлийн асуудалд илүү болгоомжтой ханд

Үхэр
1. Хөөрүү байдлаа дарахгүй бол дараа нь харамсах болно
2. Та олон хүүхэдтэй аз жаргалтай эцэг, эх болно.
3. Таны болон танай хүслийн хооронд өрсөлдөөн өрнөж хэсэг хугацаанд таны аз жаргал, таны өөртөө тавих хяналтаас хамаарна.
4. Та хэтэрхий шийдэмгий бус байна. Та өөртөө итгэлтэй зорьсондоо хүрэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй
5. Та хувиа хичээсэн, амар хялбар зам хайхаа болихгүй бол жинхэнэ аз жаргалыг амсахгүй.
6. Танд гэнэтийн аз тохионо
7. Амлалт бүр үнэн байдаггүй учир амлалтад хэт итгэх хэрэггүй
8. Хайр дурлалын мөрөөдөл тань хэдхэн долоо хоногийн дараа биелэнэ.
9. Та удахгүй аз жаргалтай гэр бүлтэй болно.

Ихэр
1. Удахгүй олдох боломжийг ашигла
2. Ойрын ирээдүйд та олон таатай бэлэн тусламжийг найз нөхдөөсөө авна.
3. Танд хангалттай удаан анхаарах хэрэгтэй ажил гарна. Гэхдээ бүх зүйл амжилттай дуусна.
4. Та дурлалт олон хүнтэй болно.
5. Таны оролцсон ажил амжилт олох нь баталгаатай
6. Та хуучин найзтайгаа уулзана, эсвэл шинэ хүнтэй танилцана.
7. Хэсэг хугацааны дараа таны амьдрал тайван болж та бүх түгшүүр айдасаасаа бүрэн ангижирна.
8. Баяр, баясал удахгүй ирнэ.
9. Хүлээцтэй бай. Та зорьсондоо хэтэрхий яарч байна.

Мэлхий
1. Таныг гайхалтай ирээдүй хүлээж байна.
2. Таныг ямар нэг зүйл түгшээж байгаа ч хэт санаа зовох хэрэггүй. Болох юм болдгоороо л болог
3. Таны найз нөхөд таныг халамжилж, танд туслаж байвал тэдний талаар муу зүйл бүү ярь.
4. Таны дурлалт хүн таны тухай бодож байна.
5. Та чигч, ухаалаг байхгүй бол ойр дотныхоо хэн нэгтэй муудалцах магадлалтай байна.
6. Ирэх хэдэн долоо хоног арилжаа наймааны ажилд болгоомжтой ханд
7. Та гэрлэх санал тавихаар төлөвлөж байна. Эсвэл тийм санал танд удахгүй ирнэ.
8. Танд удахгүй ажил хэргийн санал ирнэ. Саналыг хүлээж авахаасаа өмнө сайн бод.
9. Таныг аз жаргал, эд баялаг хүлээж байна.

Арслан
1. Итгэл найдвараа бүү алд. Бүү ай.
2. Та хэт итгэмтгий байна. Та таатай санагдсан бүхэнд итгэх хандлагатай байна.
3. Жинхэнэ дурлал өө сэвгүй өрнөнө.
4. Зугаацахаар эсвэл ажлаар алс хол явна.
5. Гэрлэлт таны санхүүгийн байдлыг эсвэл нийгмийн байдлыг дээшлүүлнэ.
6. Та эмэгтэй хүн бол “Азын дугуй”-д дахин ханд. Эрэгтэй хүн бол хар үстэй эмэгтэйд өгсөн дурлал чинь бүтнэ.
7. Хэсэг хугацаанд та сэтгэл гонсгор, нус нулимстай байсан ч дараа нь дахин нар гийнэ.
8. Хардалт таны аз жаргалыг сүйтгэчихгүй байхад анхаар
9. Таны үр хүүхэд танд аз жаргал авчирна.

Охин
1. Та эрэгтэй хүн бол “Азын дугуй”-д дахин ханд. Эмэгтэй хүн бол та шүтэн бишрэгчдийнхээ амлалтад хэт итгэх хэрэггүй.
2. Та мөрийтэй тоглоом зэргээс болж мөнгөө алдаж болзошгүй.
3. Хэдэн сарын турш таны амьдрал тайван, онцын үйл явдалгүй байна.
4. Танд удахгүй сээтэгнэх боломж олдоно. Энэ сээтэн чинь лавшрах эсэх нь тодорхойгүй байна.
5. Таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч болзошгүй байна. Гэхдээ эцсийн дүнд гэрлэлт танд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг авчирна.
6. Өөрийгөө эсвэл бусдыг хуурах нь амжилтад хүрэх хялбар зам биш
7. Та удахгүй бэлэг авч эсвэл гайхалтай найрсаг үг сонсоно.
8. Гэр бүлийн холбоо танд асуудал үүсгэнэ. Жижиг маргаанаар бүү хөөцөлд.
9. Эрэгтэйчүүдэд: Таныг танаас эгч, баян эмэгтэй сонирхож байна. Эмэгтэйчүүдэд: Та “Азын дугуй”-д дахин ханд.

Жинлүүр

1. Танд атаархагчид Таныг азгүйтүүлэхийг хүсч байна. Гэхдээ өөрийнхөө замыг заагч одод итгэ. Та ухаалаг байвал айх зүйл алга.
2. Та хүсэл тачаалаа барь
3. Өөр нэг өдөр та хайртаасаа захидал авна.
4. Аз жаргал, баярт мэдээ болон мөнгө авна.
5. Танд дурлалын мөрөөдөл төрнө. Гэхдээ ойрын хугацаанд биелэхгүй л болов уу
6. Таныг гомоодсон хүн санаа зовж, танаас уучлалт хүснэ.
7. Шаргуу хөдөлмөрлөхөд бэлтгэ. Учир нь та өөрийн хүчин чармайлтаар амжилтад хүрнэ.
8. Та тэнэг алхам хийж магадгүй байна. Эхний алхам хийхээсээ өмнө бод.
9. Та аз жаргалтай дурсамж үлдээх богино аялалд мордоно.

Хилэнц
1. Таныг таагүй зүйл хүлээж байна. Гэхдээ түүнийг хүндээр тусгах хэрэггүй.
2. Та олон нийтийн хөгжилтэй баярын ажиллагаанд оролцоно.
3. Эрүүл мэнддээ анхаарч хүчээ хий дэмий бүү үр.
4. Дурлалын улмаас урсгасан нулимс тань удахгүй инээд хөөр болно.
5. Амралтын өдөр дурлалт хүнтэйгээ учрах шалтаг болно.
6. Танд хэлж байгаа зүйлд итгэхээ болихгүй бол их хэмжээний мөнгө алдаж болзошгүй.
7. Таны дотны найз нөхдийн нэг сайн, чадварлаг хүн боловч бодлогогүй яарсан алхам хийх нь. Түүнээс болж та харамсахгүйн тулд найзынхаа үйлдлийг хяна.
8. Та хуучин найзтайгаа уулзана, эсвэл шинэ хүнтэй танилцана.
9. Дурласан хүн тань танд үнэнч байна.

Нум
1. Та ажил хэрэгч хүнтэй нилээд таагүй яриа өрнүүлэх боловч үр дүн нь танд таатай байна.
2. Гэрлэлт таныг ядуурлаас аварна.
3. Болгоомжтой байхгүй бол хууртагдаж болзошгүй байна.
4. Эрчүүдэд: Таны дурлалт бүсгүй гэмгүй бөгөөд сайхан бүсгүй ажээ. Эмэгтэйчүүдэд: Азын дугуйд дахин ханд
5. Таныг аз жаргал, аз, бусдын тусламж дагах болно.
6. Та удахгүй таатай гэнэтийн бэлэг авна.
7. Таны амьдралд шинэ үе эхэлж байна.
8. Амжилт болон ялагдал ирэх хэдэн долоо хоногийн турш таныг дагана.
9. Таны гэрлэх замд саад болж байгаа асуудал удахгүй гэнэт арилна.

Матар
1. Туслана гэж бодоогүй хүнээ тусламж ирнэ.
2. Таны амьдралд удахгүй сахил хүртсэн хүн эсвэл хуульч гол үүрэг гүйцэтгэнэ.
3. Та шударга бус явдлаас болж шанална.
4. Хэдийгээр та мөнгөөр гачигдахгүй ч бас баян болохгүй.
5. Хэдэн долоо хоногийн турш мөрий бүү тавь.
6. Та мөнгө, юуны түрүүнд өв өвлөх бололтой.
7. Хувь заяагаа өөрөө жолоод. Та үйл явдлын өрнөлт хэтэрхий найдаж байна.
8. Бусдын найрсаг байдал, бэлэгнээс болгоомжтой бай. Та эвгүй байдалд орж болзошгүй байна.
9. Таныг ямар нэгэн том аз хүлээж байна.

Бумба
1. Та өрсөлдөгч хоорондын хардалт, үл ойлголцлын шалтгаан болно. ???
2. Та нэг эсвэл нилээд хэдэн найз нөхдөө алдана. Тэр цагт танд гунигтай байх боловч энэ бол шаналах зүйл биш.
3. Эмэгтэйчүүдэд: Шинэ нууц амраг. Эрэгтэйчүүдэд: Ажилдаа амжилт олно.
4. Ширүүхэн маргаанд бэлэн бай. Энэ маргаан таныг элдэв “хог” болон харилцан үл ойлголцлоос ангижруулна.
5. Таны болон танай хүслийн хооронд өрсөлдөөн өрнөж хэсэг хугацаанд таны аз жаргал, таны өөртөө тавих хяналтаас хамаарна.
6. Оршин суугаа газраа сольж болзошгүй.
7. Та олон тооны, хосгүй найз нөхдийнхөө дунд цэнгэнэ.
8. Өөртөө итгэх итгэлээсээ болж та явагдана. Энэ анхааруулгыг цагт нь хүлээж ав.
9. Азын дугуйд дахин ханд. Хэрвээ аль нэг ордын есийн тоо дохиовол энэ нь их аз жаргалыг илтгэнэ.

Загас
1. Та дурлалын захидал эсвэл таатай мэдээлэл агуулсан захидал хүлээн авна.
2. Эрчүүдэд: Цайвар үстэй залуу бүсгүйд дурлана. Эмэгтэйчүүдэд: Азын дугуйд дахин ханд.
3. Нууцлаг эсвэл хууль бус дурлалын холбоо тогтооно. Өөрийнхөө үйлдэлд анхааралтай ханд
4. Удахгүй ажилдаа амжилт олно.
5. Таны хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэнэ.
6. Жилийн турш мөрөөдсөн мөрөөдөл тань биелэнэ.
7. Танд сэтгэл татам гэхдээ шударга бус санал тавина. Түүнээс татгалз.
8. Үнэнч дурлал, гэрлэлт, аз жаргалтай гэр бүлийн амьдралд хүргэнэ.
9. Нэр алдар болон эд баялаг хараахан ирэхгүй нь бололтой.

Эхийг ВЕНЕРА сониноос

Сэтгэгдэлүүд:

1. anir (зочин) | 2007-11-04 23:40:16
mash sonirholtoi bailaa.tnx china-s .
2. zangga | 2007-11-05 02:24:42
үнэн гарсан бол сайхан л байна баярлалаа
3. lady8 (зочин) | 2007-11-05 09:44:54
чиний блог гоё юмаа,
4. найз блог (зочин) | 2007-11-05 09:45:53
блогийг чинь унших дуртай шүү, сонирхолтой зүйлсүүд олон байдаг юм
5. opal | 2007-11-05 09:49:21
wow unen bol saihan bna shu... uneheer unen baigaasai gej husej bna kkkk ih saihan zuil garlaa thanks
6. pandora (зочин) | 2007-11-05 09:52:45
toogoo zaa gej ali toog heleed bgaan be
7. ganxvv | 2007-11-05 09:54:51
ordnuudiin doorh ali neg toog shyyd zaana. setgel chini aliniig zaamaar bna tuuniig songooroi
8. zulaa (зочин) | 2007-11-06 08:06:33
orduudiin doorhi too gej 12 toog uu? tailbar deeree 1-9 hurtel bhiin? todorhoi tailbarlaj uguuch please....
9. tengis (зочин) | 2007-11-06 11:19:46
bayarlalaa ix sonirxoltoi yumaa unen bx shig bna shuu
10. tamir (зочин) | 2007-11-06 12:59:00
hi yostoi goyo blogtoi yumaa bayarlala zunduu heregtei goyo yumnuud bna dandaa zochilnoo!
11. minnie_miss | 2007-11-06 18:16:43
hehehe goy uym garsanshvvv hehehe gehde bielvvlch basl hehehe yadimbo ydibmo
12. ganxvv | 2007-11-06 19:08:54
za sain tailbarlay! ehleed ordoo songood daraa ni ordniihoo doorh dyriin toog songooroi! uuniig unen setgeleesee hiigeerei tegvel unen garnaa! amjilt humuusee
13. tsng5 (зочин) | 2007-11-08 23:09:09
lol, hervee 11 geed garchuul, yahiin? hehe....
ug n lag goy yum garaad bhin, thnx.... goyo yumuudtai blog bnoo..
14. dosu | 2008-01-08 17:59:49
hehe huurhun yumaaaa tegehdee itgeneee bieluul goyooo
15. dosu | 2008-01-08 18:01:18
hehe huurhun yumaaaa tegehdee itgeneee bieluul goyooo
16. wind (зочин) | 2008-01-11 19:33:09
ene zurag aldaatai yum bish uu? Matriin ord baihgui baigaa yum uu daa.12-n haraldaa yun ereen mortloo sahaltai yamaa shig amitan baigaa yum bol. 10-12 gesen toog darbal tailbar baidaggui ee. bur tolgoi ergechihlee. Ter neg ymaa shig amitanii zurag deer daraad yu bolohiig ni oilgosongui.
17. Ганхүү | 2008-01-11 19:46:19
Хэ хэ тэр чинь матар ш дээ.
18. ganaa (зочин) | 2008-01-11 20:28:31
sagashi ord baixgyi bainaa
19. mischel (зочин) | 2008-05-04 04:08:52
neere unen helj bh shig bn a.
20. oyuka duu (зочин) | 2009-02-01 01:39:17
goy yumaaaaaaaaaaaaa tani blog goy shu bi unshih durtai duu n tandaa hairtai shu za bye ulam goy yum hiigerei
21. aselina honey (зочин) | 2009-07-28 00:53:50
goe goe bi itgeneeee
22. cakac | 2009-10-20 04:09:15
hi tgd ene chin ordoo songochood toogoo songood hariug unshih geheer bhgui bn shdee.9hurtel bhiin.10-12 bhgui bn shdeeee.12ni haana bgaan bee.todorhoi taolbar hiigeed ogoldoo
23. Ганаа (зочин) | 2009-11-18 16:38:10
Маш гоё зүйл гарлаа. Их сэтгэгдэл өндөр байна.Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.