Reclame

Эмээдээ хайртай

Эмээ маань ардын багш хүн билээ.

Хэд хоног халуурч балайрч хэвтэхдээ эмээгийнхээ ХАЙР-ыг илүү мэдэрлээ. Байн байн эм уухыг мунхаг хүүдээ сануулж өгч орой болгон аарц буцалган загнаж байж оронд нь оруулж уулгаж билээ.

Комьпютэртэйгээ наалдаад салахгүй байгаа намайг хоолой нь өвдсөн ч гэсэн хашгирч болиулж санаа нь амардаг эмээ минь...

Заримдаа тэр дэндүү ядаргаатай санагддаг.

Алий тэрийг аваад ир тэрийг аваад ир үүнийг гүйцэд шүүрд, аягаа угаа хувцсаа эвх эдгээр үгсийг өдөр болгон сонсоно.

Гэхдээ энэ бүхнийг хийхэд хэцүү биш гялс хийх л ажил шүүдээ.

Мөн гадуур ажилтай оройтоход эмээ байнга асууж

-чи чинь яачваа  хурдхан гэрээдээ харьж үз! гэж хэлнэ.

Хэдэн хоног халуунтай байлаа би. Нэг өглөө эмээгийнхээ чанасан сүүтэй цайг уусан чинь хамаг хөлс урсаж гэнэ. Тэр үед эмээгийнхээ хайр шингэсэн цайг уухад миний нүүрний хөлс талархах сэтгэлийн нулимстай цуг урсаж байсныг эмээ яахан мэдэхэв. Угаас миний хоёр нүд улаан байсан болохоор.

Тиймээ ийм гоё хайрыг би эмээ ээжээсээ өөр хүнээс хайж олохгүй ээ.

Өнөөдөр блог минь 2 настай болж байна

Хамгийн анх блогоо нээгээд идэвхтэй гэгчийн хөтөлж билээ. Бүх зүйл нь шив шинэхэн санагдаад мөн ч их идэвх зүтгэл гаргасан бацаан байж. Хамгийн гоё өөрийнхөө үзэл бодлоо нээж хүмүүст хүргэх нь чухал байлаа. 

Анх яахуудээ нээх их хүн орохгүй юм байх хэмээн зүгээр л хөтлөөд л байлаа. Тэгсэн нэг харсан хүмүүс эхнээсээ хариу барьж сэтгэгдэл бичиж үлдээсэн. Энэ нь миний урамыг мөн ч их хүргэсэн дээ. Баярлаад л хөөрөөд ахин ахин бичлэг оруулаад л. Хажуугаар нь чадахгүй юм байж загвараа оролдоол бүтэлгүйтээл болгоод...

Ингэж тэгэж явсаар байгаад олон блогчидтой танилцаад заримтай нь үнэхээрийн дотно болж танилын хүрээгээ овоо л тэллээ.

Мөн олон олон уншигчдтай болж тэднийхээ сэтгэлийн үгэнд баяр баясгалан авч өдий хүрлээ. Мөн энэ блогноос өөр өөр блог салбарлуулан хөтөлж интернэтээс хүссэн мэдээллээ ямар ч байсан авч чадах хэмжээнд хүрлээ.

Гэвч сүүлийн жилд би нь завгүй болж блог эзэнгүй хоосон зэлүүд газар шиг үлдсэн юм. Мөн миний эртний танилууд ч гэсэн нэг нэгээр блогоо хөтлөхөө байсан нь банжигийг хоосон болгосон юм. Тиймээ банжигийн уугуул блогчид байхгүй болохоор надад одоо БАНЖИГ хоосон санагдаж байна.

Гэхдээ айхтар завгүй болчоогүй бол би та бүхэнтэйгээ хамт байж үзэл бодлоо бичих болноо. Блог маань энэ өдрөөс эхлэн дахин шинээр мэндэлж байна шүү. :)

Ганхүүгээс юу хүсэж хүлээж байна?

Амьд дуу гэхээр хүн бүрт шууд хүрэхээр нэг тийм хүчтэй уран бүтээл хийх хэрэгтэй болж байна л даа. Ганхүү нь долоо хоног дутам дор хаяж гурав дөрвөн орой сууж дууны үг ая бичих гээд үздэг. Оролдож байгаад мэдээж хэд хэдэн дуу гарна л даа гэхдээ эцсийн шийд хариу гарахгүй үнэн хэцүү байнаа.

Хүмүүс ямар сэдэв

Хүмүүс ямар хэмнэл

Хүмүүс ямар аяз

Хүмүүс ямар дуулах арга барилыг үгүйлж байна вэ? Би анхны ганцаарчилсан дуугаа ямар сэдвээр эхлүүлсэн нь дээр вэ? Та нар надаас ямар дуу хүсэж байна вэ?

Идэвхтэй санал хүлээж байна...

 

Маскны бизнес

Томуугийн A(H1N1) вирүсийн халдвартай гурван хүний бие хүндэвтэр байдалтай болжээ

Сайн уу? манайхаан! надад гомдлох нэгэн зүйл байгаа, гадуур өвчин гээд аюул болж байхад чинь маскны бизнес бут авах юм. Зүгээр л ард иргэддээ тараачихаж болоогүй юм байхдаа...

За за гомдлоод яахав. Өөрсдөө сайхан маск оёоё. Тэгээд нэгдэхэд 13 цагаас уулзаж хүмүүст тараацгаая!

Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй тавина.

CD эх бэлтгэх
Dymo discpainter A couple of months ago I wrote an article for my Creative Closeup blog about 20 Irresistible Gadgets You´d Love to Own. One of those gadgets that caught my attention was a cute little CD printer: DYMO DiscPainter. The article was a hit and generated a lot of traffic, specially from Reddit and StumbleUpon. The nice people at Dymo were so pleased with this mention that they sent me one to try it. I was instantly hooked on it. The ease of setup and use of this printer is amazing. Believe me, the installation was a breeze and within minutes I had my first CD colorful label printed.
"CD эх бэлтгэх" цааш унших »
УДААН гэгчийн хүлээлгэлээ, ШИНЭ ДУУ хийлээ.

Сайн байцгаана уу? манайхаан! Ганхүү нь урлаг нэгт найзуудтайгаа нэгэн шинэ уран бүтээл туурвилаа.

Эхлээд сайхан тайлбарлая!

Яг ч миний дагнасан дуу биш. Юу вэ? гэхээр хүүхдийн байгууллагын захиалгаар Репер Хаку ах болон C crew-ийнхэнтэй хамт For child нэртэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө дуу хийлээ.

Энэ дууны эх хувилбар нь Хаку ахын бүтээл бөгөөд шинэ хувилбарыг нь T.E хөгжмийн студи-д ажилладаг Dson найз маань дууны ая найруулагыг бүрэн хариуцаж ажилласан. Бид хүмүүст хүүхдүүдийг хайрлан өхөөрдөх сэтгэлийнхэн хүчийг ихэсгэхийн тулд энэ дуун дээр хагас сар ажилласан юм.

Одоо та бүхэн дуугаа сонсоод үзээрэй, таван хүний дуу хоолой сонсогдох болно.

Эцэст нь нэг юм хэлэхэд энэ дууг сонсоод та бүхний сэтгэлд хүүхдүүд харагдвал за дуу ч хүрчдээ гэж бид баярлах болноо.

Дуугаа тавтай сонсоцгооно уу!

Билл Гейтс сурагчдад зөвлөж байна - Дахин ачааллаа
Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг. 
Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:
"Билл Гейтс сурагчдад зөвлөж байна - Дахин ачааллаа" цааш унших »
Khyazgaarguin erkh chuluu

Ene duug bi bish Chuka zohioson

Mun ene duug bi bish ted duulsan

Aan bas ene duug bi bish ta nar sonsoh gej bgaan yum bna

Udriig saihan ungurvvleerei hamuudaaaaaaaaaaa

(Нийт: 353)