
"Halloween өөрөөр сэтгий айн" цааш унших »
Өнөөдөр 2009 оны 11 сарын 2 нд гадуур баахан ажил ихтэй болоод оройтож харьсанаасаа болж уур минь хүрч билээ. Гэрийн зүг ширүүн алхаад явж байтал юууу вэ? арван жилийн бага ангийн дүү нар цэгэн улаан гэрлүүд асаацан маарзагнан инээлдэж байгааг хараад юу харснаа баахан харамслаа сая...
Юугаа ч мэдэхгүй аравхан насандаа том болох гэж аргаа олсон дүү нараа хараад юм бичихгүй бол болохгүй нь ээ.
Тэр эцэг эхүүд нь ах эгч нар нь эмээ өвөө нар нь ийм орой хүүхдээ гадаа тамхилаад зогсож байхыг нь хараасай билээ.
Аяа дүү нар минь та нарын буруу ч юу байхав дээ. Та нарт үлгэр дууриалал болох байсан ах эгч нар бидний л буруу...
Манай залуус дүү нараа анхаараачээ!!!


RnB урсгалаар дуулдаг охидын хамтлаг гарч ирвэл ямар сонсогдож байна? Тиймээ дажгүй сонсогдож байна шүү. Тэгвэл өөртөө итгэлтэй , хөдөлгөөны эвсэлтэй бүжиглэдэг , гоё дуулдаг , дажгүй өндөр , цаашдаа Дуулаад Явж чадах , 15-17 насны охидыг шинээр гарч ирж буй охидын хамтлагт авна гэж байна шүү.
Хэрэв сонирхож байгаа охин байвал хамтлагийн ахлагч Маякатай 95271864 утсаар холбогдоорой.
Мөн охиддоо амжилт хүсье!
ХАЙРТАЙ.КОМ-оос Японы алдарт зохиолч Харуки Муракамигийн нэгэн хайрын тухай богино өгүүллэгийг уншлаа. Надад зохиолын баатрууд ТЭНЭГҮҮД хэмээн дүгнэгдсэн. Хувь заяа маяа энэ тэр гэж солиорохынхоо оронд яагаад тэд хайрынхаа төлөө тэмцэж болоогүй юм бол.... Та нар уншаад үзэцгээдээ...."100% төгс төгөлдөр ХАЙР" цааш унших »

Хүн гээчийг амьтдаас ганц зүйл ялгаж өгдөг. Тэр нь юуийн гэхлээр хүмүүсийн хоорондоо дурлалцах сэтгэлзүй юм.
Амьтад яахав дээ байгалийн журмаар үр удмаа үлдээх гэж дурлалцдаг (Гүү ч байж мэдэхийм би ямар амьтан судлаач биш)
Тэгвэл хүн гээч сонин амьтан дурлахаар янз бүр болчдог байнаа. Миний зүгээс жагсааваас:
-Дуралсан охиноо байн байна бодож бараг түүний тухай төсөөллөөр их сургуульд диплом хамгаалах зэрэгт хүрчнэ
-Ийййх эмзэг болчдийм, урьд нь сонсдоггүй байсан уянгын дуунууд нь одоо чихэнд биш зүрхэнд нь хоногшиж дагаж дуулж энэ тэр тэнэгттийм байна
-Юм л бол юм хум налаад тэр одоо юу хийж байгаан бол гэж гиюүрч балаардийм байна
-Дуралсан хүнийхээ тухай ямар ч хамаагүй мэдээллийг тун гарамгай хайж олж цээжилж ой тогтоолоо сайжруулах ганц сайн талтай
Дэмий дэмий юм иййх мөрөөднөө хүн гэдэг амьтан чинь... Түүнийхээ гарыг атгахсан, хацрыг нь илэхсэн, духан дээр нь үнсэхсэн гээл.
-За одоо болий мартий гээд өөрийгөө завгүй байлгасан ч сүүлдээ эргээд санахымаа
-Сүүлрүүгээ архаг хэлбэрт хүрч ухамсараас гадуурх зүйл хийж амьдралдаа хийгээгүйгээ өөрийн мэдэлгүй хийчдэг болчдийм байна....
TV ЧАТ -тай холбоотой нэгэн хэргийг цагдаагийнхан илрүүлсэн нь 41 настай Ч-гийн аминд хүрсэн хэрэг байжээ. 80 настай ээж нь архи уудаг хүүгээ номхруулах санаатай танилдаа мөнгө өгөн зодоод өгөөч гэж гуйжээ. Гэтэл цаадах нь ТВ чаатаар “40 орчим насны эрэгтэй хүн зодуулж мөнгө өгнө” гэсэн зар явуулж. Зарын дагуу барилгын коллежийн хэдэн оюутан зарын дагуу ажилаа гүйцэтгэхдээ хэтрүүлсэний улмаас 41 настай эр зүй бусаар хорвоог орхисон байна.
Бас нэг асуудал байгаа. Энэ нэвтрүүлэг нь садар самууны жинхэнэ талбар болж таарч байна. Та нар уншсан байх.“Мөнгөтэй өнөө орой шоудах залуус байна. Сонирхсон охид call me” “Дажгүй 3 охин байна мөнгөтэй залуус залга” гэх мэт зар зөндөө явдаг. Бидний дотор нь орох шахдаг мэдээллийн хэрэгслээр дамжан гэмт хэрэг үйлдэгдэж байна. Энэ нь хүний наймааны гэмт хэрэгийн явагдах таатай нөхцөл нь болж.

"Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас тус нэвтрүүлэгийн талаар судалгаа хийжээ. Энэ судалгааны үр дүнд телевизийн чаат нэвтрүүлэгээр хүний наймаа явагддаг гэсэн дүн гарчээ. Нэг телевизийн чаатд 1600 орчим мессеж ирдэг. Тэдний 89% нь садар самууныг сурталчилсан мэдээлэл, зар байдаг гэсэн тооцоо гарсан байна. Чаатд нэг мессеж 300 төгрөгийн үнэтэй. Тэгвэл өдөрт 1600 орчим мессеж хүлээн авдаг телевизүүдэд чаат нэвтрүүлэг нь 480000 төгрөгийн орлого олдог байна. Цагдаа нар чаатуудад хяналт байгаа хэдий ч садар самууны зар мессежүүд явагдсаар л байна. Өдөрт хагас сая орчим төгрөгийн орлого сул шахуу орлого олдог нэвтрүүлэгээ телевизүүд бас тэр ч бүр хаахыг хүсэхгүй байх л даа. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зүйг бодвол муу муухайг дэлгэрүүлсэн энэ нэвтрүүлэгээ нэн даруй хаачмаар байна.
Өсвөр насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд муугаар нөлөөлж гэмт хэрэгтнүүдийн дам хамтрагч болсон ТВ чаатууд аль хэдийнээ үхэл дуудсан. ТВ чаат нэвтрүүлэгийг ХААЯ, ЗОГСООЁ, ХОРИГЛОЦГООЁ!!!!!!!!!!!!
Манай сургуулийн Комьпюүтэр график дизайн ангийн IV -р курсын Болороо Цэдо Дуяа нарын III курсдээ хийж байсан ажил. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Та одоо хүртэл monkey хэрэглэдэг биш бээз?" цааш унших »


