Энэ хар залууг David Sides гэдэг. Тэр бол youtube од. Дэлхийд олон сая сая хүмүүс түүний төгөлдөр хуурын гайхамшигт даралтыг нэгэн зэрэг сонсож байна. Тэр залуугийн адил youtube star-ууд дэлхийгээр олон бий. Тэдний дуулах хуурдахыг нэгэн зэрэг сая сая хүмүүс сонсож байна. Тэгвэл Монгол залуус яагаад гарч ирж болохгүй гэж? Заавал Монголд хүчээ үзэх ёстой гэж үү? Наана чинь Интэрнэт гэх дэлхийн гарц байна. За аливээ залуусаа өөрсдийнхөө чадах бүхнээ тэдэнд үзүүлээд өг!

"Олон шөнө унтахгүй байх арга байна уу?" цааш унших »
Цагтаа охидыг галзууруулдаг л байлаа, энэ хамтлаг чинь. Би тэр үед чинь You and me, Зуны хайрын түүх, sexy baby гэх мэт хит болж байсан бүх л дууг нь сурч найзуудыгаа энэ хамтлагт дурлуулж билээ. Ганхүү нь арван жилдээ Мөнхийн реп-ийн үнэнч сонсогч нь байсан шүү. Лхагваа шиг хоолой гаргах гэж хэрэндээ дуулж хүмүүст ямаа шиг орилж байна гэж загнуулдаг байсан. Надад хамтлагынхантайгаа гаргасан зөндөө олон дуунууд бий. Ихэнх нь хайрын сэдэвтэй дахилт нь поп, бадагууд нь үглээ дуунууд шүү дээ. Дэлхийн жишгийн дуунуудыг сонсох дуртай та нарын хувьд дурлаад байх дуунууд биш болохоор блогтоо тавьдаггүй шүүдээ. Гэхдээ хэзээ нэгэн нартай өдөр тэр хэдэн дуунуудаа бүрэн сэргээж чанарын түвшинд хийлгэвэл блогтоо мэдээж байрлуулах болно. Дараа нь гарын үсгээ зурж өгнө гээл үү хэхэ.
Харин одоо та бүхэнд Лхагва-ийн шинэ уран бүтээл болох Чиний хайр агаар ус дууг танилцуулая!

Монголоороо мэндэлж суръя, тэгэхгүй бол ирээдvй хойч үе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу?", "амар сайн уу?" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хүсье. Бүгдээрээ монголоороо зөв мэндэлж байя, зөв ярьж, зөв сэтгэе зарим үг үгүй болж магадгүй ч билүү? Аялгуу сайхан Монгол хэлээ хайрлан хадгалах хэрэгтэй! Цааш нь дамжуулаарай
Энэхүү эх хэлэндээ санаа нь зовнисон сэтгэлийн илрэлийг гадаадад ажиллаж байгаа нэгэн найз маань надад илгээж блогтоо тавихыг хүссэн билээ. Бүгдээрээ аль болохоор Монголоороо мэндчилцгээе!

Хүлээгээрэй! Ганцхан минут...
Сэтгэлд гал байхад, Тулганд гал олдоно... Хөгжлийг өндөр барилга, цэмцгэр гудамж, шил толиор төсөөлдөг нэгэнт тиймээ Монгол үнэхээр буурай орон.
Хүүхэд залуучууд гэдэг бол ямар ч эх орны ирээдүйг тодорхойлогч, өнгө төрх нь билээ. Тиймээс ч Удахгуй Монгол орон дахин сэргэнэ гэж би итгэл дүүрэн хэлэх байна. Учир нь бидний буурай орон энэ дэлхийд нэг л зүйлээрээ баян байдаг юм. Тэр бол хавар цагыг санагдуулах залуу хүмүүс.Тиймээ Монгол орон залуу хүмүүсаар баян билээ. Үүнийг ямар ч эдийн засгийн баялагтай зүйрлэх боломжгүй.
Аа гэхдээ, бүдэрч уналгуй хөлд ордог хүүхэд гэж үгүй, уналт доройтолгүй сэргэн мандалт гэж үгүй. Гагцхүү энэ цаг үеийг залуус бид сэтгэлийн хаттай, оргилуун хусэл мөрөөдөл, шударга үнэний талд зоригтой зогсож туулах хэрэгтэй. Нүдний маань өмнө хичнээн бусармаг үйлдэл, хичнээн жүжиг тавигддаг ч тэр үнэн гээчийг энэ биенээсээ, энэ ухамсраасаа эхлүүлцгээе! Тэгэх үү? Харийн орны хөгжлийг хараад эх орноо жигших нь залуу та өөрийгөө хэн ч биш болгон доромжилсонтой утга нэг бусуу?
Ингэхэд хэн эх орныг минь өөрчилж чадах вэ? Судсаар нь Монгол цус гүйх, сэтгэл зурхэнд нь итгэлийн гал бадарсан залуучууд минь! Хэн энэ эх орныг минь авч явах вэ?
Энэхүү гал мэт дүрэлзсэн сэтгэлийн үгсийг хятадад суралцаж байгаа нэгэн оюутан бусдадаа хүргээрэй хэмээн өгсөн билээ. Залуус минь та бүхэндээ бүгдээрэнд нь их бага гэлтгүй эх орноо гэх сэтгэлт тань амжилт хүсье!
"Миний найзын уран бүтээлийг та бүхэнд!" цааш унших »

"Хүүхдүүд ба Интернэт" цааш унших »

""Шинийн гурванд" ФОТО ТУУР №03" цааш унших »


